МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

М.Оюунчимэг: Томоохон ААН-үүдээ дэмжиж "hedjing" хийх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.


Төслийг хэлэлцэх үеэр М.Оюунчимэг гишүүн топ ААН-үүдээ дэмжих асуудал мөн нийгмийн бодлогын байнгын хороонд ирж буй эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлуудаар асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Энэ төслөөр ганц хугацаа сунгах биш нэмж авах ёстой яаралтай арга хэмжээгээ тусгаад явах нь зүйтэй байна Содбаатар сайдаа!

УИХ-ын гишүүдээс ч энэ цар тахалтай холбоотой хуулийн төслүүд өргөн барьсан байгаа. Тухайлбал, ипотекийн зээлийг хойшлуулах хүсэлтээ иргэд цахимаар гаргаж байна, гэтэл хуульд албан бичгээр  гаргах зохицуулалт бий гэх мэтчилэн асуудлууд бий. Тиймээс нэгтгээд хэлэлцээд явах нь зүйтэй.

Монгол улсын ТОП гэсэн ААН-үүд энэ цаг үед татвараа төлөөд явж байна. Гэтэл тэдгээр ААН-үүд ханшийн зөрүүнээс маш их алдагдал хүлээж байна. Тиймээс бидний авч байгаа арга хэмжээ дотор ХЭЖИНГ/(hedjing) хийх заалтыг тусгаж оруулж ирэх боломж байна уу?

Эсвэл тусгай хуулийн төсөл Засгийн газар эсвэл УИХ-ын гишүүдээс өргөн бариад явах боломж байгаа юу? гэдгийг Сангийн сайдаас асуумаар байна. Эдийн засгийн нуруундаа үүрч, олон мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа эдгээр ААН-үүдээ дэмжсэн бодлого бас хэрэгтэй байна.

Содбаатар сайдаа!

Нийгмийн бодлогын байнгын хороод ирж байгаа асуудлууд байна. QR кодоор явж байгаа энэ үед диализын аппратад орох шаардлагатай  650-аад иргэн, химийн эмчилгээнд орох шаардлагатай 700 гаруй иргэд байна. Мөн жирэмсний хүндрэлтэй буюу хяналтад байх зайлшгүй шаардлагатай 3900-аад иргэн байна. Эдгээр хүмүүс явахад үнэхээр хүнд, хэцүү байна гэдэг хүсэлт ирж байна. Тэгэхээр үүнд ямар нэг зохицуулалт алга байна. Үүн дээр ямар зохицуулалт хийх боломж байна вэ?

Шадар сайд Я.Содбаатар

"Хуулиудыг нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй. Гэхдээ Засгийн газраас өргөн барьж байгаа энэ хууль нь хуулийн хугацааг сунгах л юм байгаа юм. 12 сарын 31-ны өдрөөр дуусчих гээд байгаа юм. Бусад хуулийн төслүүдийн хувьд дөрвөн ч төсөл байх шиг байна. Нилээд эдийн засгийн тооцоо, судалгаа шаардах  байх. Тийм хугацаа сунгах энэ төслийг бол шуурхай батлах зөв байх. Эмнэлгийн тусламж авч байгаа дээрх хүмүүсийг эмнэлгийн бичгээр явахаар болсон. Энэ хэрэгжээд явж байгаа. Өчигдөр шалгалт хийсэн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

Одоогийн байдлаар валютын ханшид нээх өөрчлөлт орсон зүйл байхгүй байгаа. Харин ханш унавал яах вэ гэхээр ААН-ын хохирлыг төр үүрнэ гэсэн зүйл байхгүй, төр өөрөө ч үүнийг үүрч байгаа. Hedjing  бид цэвэр бизнес агуулгаар нь хийгээд явах ёстой гэдэг байр суурьтай байна. 

ШИНЭ МЭДЭЭ