МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Т.Энхтүвшин: Оюутнуудын сургалтын төлбөрийг дараагийн ангид шилжүүлэх боломжтой юу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин асуулт асуулаа:

УОК-оос хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж байна. Бид аль болох энэ хуулийг хурдан батлаад явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Өчигдөрийн байдлаар Замын-Үүд рүү гарч байгаа машинууд нэмэгдэж 79 болсон бол өнөөдөр 100 машин гарч хэвийн горимдоо шилжиж байна. Импортын ачаа эргэлт хэвийн горимдоо орж байна гэсэн мэдээлэл авсан. Тийм учраас УОК экспорт, импортыг нэлээдгүй анхаарч ажиллаж байна. 

Орон нутагт сумандаа очсон оюутнууд цахимаар хичээллэж чадахгүй байна гэсэн асуудал байна. Тийм учраас сургалтын төлбөрийг нь 60-70 хувь хөнгөлөх, дараагийн семистр рүү шилжүүлэх эсвэл буцааж өгөх ямар боломж байна вэ? Цар тахал дуусах болоогүй байна. Их, дээд сургуулиуд бидний өгсөн төлбөрийг өөр зүйлд зарцуулаад дараа жил бид төлбөрөө төлж чадахгүй байх эсрдэл үүсэх вий гэдгээс болгоомжилж байна. 2020-2021 хичээлийн жил маш хүнд боллоо. Малчдын орлого буурсан, мал мах, арьс шир зарагдахгүй байгаа учраас сургалтын төлбөрийг шилжүүлж өгөх тал дээр онцгой анхаарч өгнө үү?

Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефьт боловсруулах үйлдвэр баригдаж байгаа. Энэтхэгээс 18 иргэн Монгол Улсад ирээд 21 хоног каринтинаас гараад хорио цээрийн дэглэмд байж байна. Энэ хүмүүсийг Дорноговь руу очиж, хорио цээрийнх нь дагуу ажиллах боломжийг олгож өгнө үү? Монголд ирээд бараг 2 сар болчихлоо ажлаа эхлүүлж чадахгүй байна. Эхлүүлж чадахгүй бол 2021 онд нефьтийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимжих ажил хойшоо суух эрсдэлтэй байгаа учир энэ 18 хүнийг Дорноговь аймаг руу явуулахад онцгой анхаарч өгнө үү?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Оюутнуудын 1-р сарын эхээр хичээл нь амраад 2-р сарын 15-аас дараагийн хичээл орно. Монгол Улс цахим хэлбэрээр хичээллүүлж байгаа. 2020-2021 оны сургалтын төлбөр нэмэгдээгүй. 

Энэтхэгийн газрын тостой мэргэжилтнүүдийг очиж ажиллахыг УОК дэмжсэн. Дорноговь аймагт халдварын голомт гарсантайгаар өөрсдөө гараагүй гэж ойлгож байгаа. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нэмэлт тодруулга хийлээ:

Экспортын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх боломж байна. Ханги-Мандалд өдөртөө 75 машин экспортонд нүүрс, төмрийн хүдэр гарч байна. Энэ боомтыг хэвийн хэмжээнд оруулвал цаашдаа экспорт нэмэгдэх 200-300 автомашин гаргах бололцоо байгаа. Яагаад гэхээр импортоор бараа орж ирдэггүй, зөвхөн Монголоос экспортоор бараа гаргадаг. Цаад талд нь суурьшлийн томоохон бүсүүд байдаггүй зөвхөн нүүрс, төмрийн хүдэр буулгадаг анхаарамж байдаг. Тийм учраас хэвийн байдалд оруулах, хонуутаар явдаг асуудлыг урьд хөрштэйгээ ярьж шийдвэл Монгол Улсын эдийн засагт нэмэр болох болов уу гэсэн санал дэвшүүлж байна. 

ШИНЭ МЭДЭЭ