МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Б.Жаргалмаа: Иргэддээ зөв энергитэй, зөв хандлагатай байхыг уриалж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Цаашид коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал энэ байдлаар удаан үргэлжилбэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Иймээс цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийг боловсруулжээ.


УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Хүнд цаг, онцгой цаг мөчид бидний эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан болон Улсын Онцгой комиссынхондоо юуны өмнө баярлаж байгаагаа илэрхийлье.  Энэ цар тахлыг бид хамтдаа даван туулна. Тиймээс иргэд маань гарч байгаа шийдвэр, тогтоомжийг дагаж мөрдсөн, зөв энергитэй, зөв хандлагатай байхыг уриалмаар байна. Сошиал  орчин хэдийгээр бидний хувийн орон зай ч гэлээ эерэг мэдээллийг түгээж байгаач ээ" гэж хүслээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа

Хуулийн 5.1.7 дээр "Хүний алдар хүнд, нэр төрд сэтгэлзүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх" гэсэн заалт байгаа үүн дээр "хариуцлага тооцох" заалтыг хамт оруулаад явах санал байна. 

9.18 дугаар заалт дээр, "Халдвар авсан иргэнийг хөдөлгөөнийг тогтоох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл авах, батлах" гэсэн заалт байна. Хүний нэр хүнд, нууцлал, хувийн мэдээллийг түгээхгүй байх гэдэг дээр нарийн заалт оруулж өгөх хэрэгтэй. Иргэний мэдээллийн нууцлалыг хадгалах, олон нийтээс үзүүлж байгаа нөлөөллийг багасгахгүй бол халдвар авсан хүн сэтгэл санаагаар унах, дархлаа нь унах гээд сөрөг зүйл гарч ирж байгаа. Үүнийг дахин давтахгүйн тулд үүнийг зохицуулах заалт оруулж ирэх саналтай байна. 

7.1.30 заалт  дээр шуудан, хүргэлтийг үйлчилгээг үзүүлэхийг зөвшөөрөх тохиолдолд ариутгал, халдваргүйжилтийг тухайн ААН-үүдэд нь хариуцуулах заалтыг оруулж өгөөч. 

7.1.8 дээр өмчийн хэлбэрийг үл харгалзан боловсролын байгууллагын сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн жилд нь шилжүүлэх гэсэн байна. Энэ маш зөв шийдвэр. Гэхдээ хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд үүнийг хэрхэн хүлээн авах вэ? тэд нартай ярилцсан зүйл байгаа юу? 

Дараагийн асуулт, Нислэг хэдийнээс эхлэх вэ? мөн түрээсийн төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг Засгийн газар зохицуулж өгөөч ээ гэдэг хүсэлт итгэдгээс их ирж байна. 

Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Халдварт өвчин учраас ойр, дам хавьтлыг тогтооход амаргүй байгаа. Үүнийг дагаад хувь хүний нууцлалын асуудал гардаг. Иргэд санаатайгаар мэдээллээ нуудаг. Энэ зохицуулалтыг түр журмаар  "нууцлал хадгалах гэрээгээр" явж байсан. Тиймээс хуульд оруулах нь хаа, хаана хариуцлагатай байх үүднээс хуулийн заалтыг оруулсан. 

Нислэгийн хувьд одоогоор хэлж чадахгүй байна. БЗД-ээс гарсан халдварын зураглалыг бүрэн хийж дуусаагүй байна. 16-ны өдөр эхэлсэн 14 хоногтоо бүрэн зураглал гарна. 

ШИНЭ МЭДЭЭ