МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эрүүл мэнд

Ж.Сүхбаатар: Хүргэлтийн бизнесийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Я.Содбаатар сайдад хэлэхэд Өнгөрсөн хагас сайн өдөр иргэн Ц гэдэг хүнийг Франкфурт чиглэл дээр үлдээж, орхигдсон тухай асуудал үүссэн. Энэ бол тодорхой кейс болсон. Би нэг хоног харсан. Дараа нь хагас өдөр харахад олон нийтийн анхаарлын төвд орж бухимдуулсан, Монгол хүний эрхэм чанар алдагдсан юм шиг үндэсний хэмжээний асуудал боллоо. Би Н.Энхтайван сайд та хоёрт цахим шаардлага тавьсан. Сүүлд нь Элчин сайдын яамны тайлбар гаргаж, тайлбар хийсэн байсан. Ямар ч байсан энэ бол сайн.

Гамшгийн онцгой байдлын үед ажиллаж байгаа нөхцөлд мэдээллийн удирдлага, шуурхай байдлын зохицуулалт муу байна гэж та хүлээн зөвшөөрч байна. Ер нь үндэсний бухимдал үүсгэмээргүй байна. Цахим сүлжээ үндэсний хэмжээг хамарч байна. Хүн бүр үүнийг хараад сууж байна. Мэдээж асуудлууд гарна тэр даруйд нь тайлбар, мэдэгдэлийг өгөхгүй болохоор цаг хугацааны алдагдал дээр маш их хохирол учирч байгаа.

Шаардлага тавина гэхдээ ойлгож байгаа. Эмч нарын дархлаа нь унаж байна. Эхнээсээ цар тахлын цохилтонд өртөж байна. Энэ зүтгэж байгаа хүмүүсийн нөхөн сэлбэлт, хангалт, ээлжийг яаж анхаарч байна вэ? Зарим нь хэлж байна зурагтаар нэг, хоёр хүн хэдэн сар гарлаа ядарч байгаа байлгүй гэж.

Ломбардын асуудлаар сарын 3 хувиас хэтрэхгүй, 0.5 хувийн алдагдалтай гэдэг асуудал тавьсан. Үүнийг дагаад банк, банк бус санхүүгийн байгууллагын асуудал яригдаж байна. Та нарын яриад байсан асуудал амьдрал дээр хэрэгжихгүй байна. Банк, банк бус санхүүгийн байгууллага дээр хийгдэж байгаа ажил юу болж байна вэ? Бид ломбард бол хяналт зохицуулалтгүй, мэдээлэл ч байхгүй гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ санаа бодлыг хууль тогтоогчид сайн анхааралд нь аваад зохицуулалтаа хэрхэн хийхээ шийдэх ёстой байх. Бид бол хэмжээнд нь үзэж хараад асуудлаа тавьсан.

Хүрэлбаатар сайдаас асуухад жижиг зээлүүд юу болж байгаа вэ? Та ийм цаг үед бизнес явахгүй, ямар юмны бизнес байх вэ гэсэн. Ийм цаг үеийн онлайн үйлчилгээ, хүргэлтийн үйлчилгээ бусад асуудалтай уялдах байх. Энэ талаар таны зээлийн бодол юу болсон бэ? Мөнгө ЖДҮ-ийн асуудал дээр ирэх жил 5 тэрбум гэсэн. Энэ жил ЖДҮ-ийн сан дээр хэд орж ирсэн бэ? Энэ мөнгийг олгох ажлууд яах вэ?

Хүргэлтийн бизнесийг тодорхой цаг хугацаанд идэвхжүүлэх үү, нээх үү? Засгийн газраас арга хэмжээ авч байна. Гэхдээ онлайн, хүргэлтийн бизнесийг дэмжих талаар ямар бодлого, төлөвлөлт байна вэ? Ковидтой тэмцэж байгаа арга ажиллагаа, өөрчлөлт орж байгаа бол олон нийтэд ойлгомжтойгоор мэргэжлийн хүмүүс нь тайлбарлах хэрэгтэй байна. 

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

Иргэдэд мэдээлэл өгөх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Сошиал орчин бол удирдлага хийхэд хүндрэлтэй байна. Бид хуулийн дагуу үнэхээр санаатай хүмүүс дээр хэрэг үүсгэж л байгаа. Иргэн Ц-ийн асуудал дээр Элчин сайдын яам нь тэр дор нь уулзаад гурван байр санал болгоод, элчингийн ажилчид евро өгсөн байсан.

Асуудлыг өдөөж, яаж ийж байгаад харлуулж, муу болгох гэсэн санаатай бүтэн баг ажиллаад байна. Нийгмийг бухимдалтай, хүндрэлтэй байгаа үед төрийн албан хаагчдад хүндрэл учруулж ийм зүйлүүд үүсгэж байна. Цэцэрхэж, энд тэндээс сонссон юмаараа пост гаргаж тавьж байгаа хүмүүс их байна. Барааны хязгаарлалтыг явуулах бодлого баримталж байгаа. Хоолны хүргэлт дээр хязгаарлах бодлоготой байгаа. Сүүлийн үед мэргэжлийн хүмүүсээр мэдээлэл өгүүлхэд илүү анхаарч байна.

ШИНЭ МЭДЭЭ