МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Түрээс хөнгөлөлт өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхэлсэн гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Засгийн газар тус төслийг  Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй байна. Иймд үүсэж буй нөхцөл байдалтай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Түрээсийн төлбөр ямар хугацаанд үйлчлэх вэ? 100 хувь, 50 хувь хөнгөлсөн бол яах вэ? мөн ямар байгууллагад хөнгөлөлт өгч байна вэ? тодорхой мэдээлэл өгөөч" хэмээн Сангийн сайдаас тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

"Энэ хууль нь 2020 оны хоёрдугаар сараас хэрэгжээд явж байгаа. 2021 оны 7 сарын 1 хүртэл буюу 17 сарын хугацаанд хэрэгжээд  явах юм. Хамрагдах хүрээ нь зах, худалдааны төв болон худалдаа, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байр гэж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ