Байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх тооцоо гарчээ
2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

Байгууллага 30.0 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх тооцоо гарчээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа. 

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав. 

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дэгдэж, хүн амын дунд өвчний тохиолдол гарсантай холбогдуулан бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Дийлэнх байгууллагын үйл ажиллагааг зогсоосноор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна. 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолоор хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлд тооцох алданги, торгуулиас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд нэн яаралтай өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

 

ШИНЭ МЭДЭЭ