МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Бүх аж ахуй нэгжийг татвар, алдангиас чөлөөлж байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа.

Бүгдийг нь хавтгайруулаад татвар, алдангаас чөлөөлж байна уу эсвэл салбарын ялгаа байна уу? Орлого нь өссөн ААН ч байгаа, бүр зогссон нь ч байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэг ялгаа зааг байна вэ?

Сангийн яаманд урьдчилан хийсэн судалгаа байна уу? Төсөвт төвлөрүүлэх орлогоос хичнээн нь ААН-ээс орлого тасрах эсвэл иргэнээс гэсэн судалгаа байна уу?

Улс орнууд татвараар дамжуулж янз бүрийн арга хэмжээнүүдийг, ялгавартай авч байна. Зарим улсад төлж байсан татварыг нь харгалзан үзэж дэмжлэг үзүүлж байна. Өөрөөр хэлбэл бид нар хавтгайруулж л хууль гаргаад байгаа нь таалагдахгүй байна.

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ