МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ямар аж ахуй нэгжүүд НДШ-ийн алданги, торгуулиас чөлөөлөгдөх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, дээрх тогтоолд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгасан  юм.


Хэлэлцүүлгийн үеэр Ж.Ганбаатар гишүүн Нийгмийн хамгааллын сайдаас Зөвхөн тайлагнасан НДШ-ийг л хүү, торгуулийн орлогоос хойшлуулж байгаа зэрэг ойлгомжтой, ард иргэдэд тайлбарлаж өгөхийг хүслээ.

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Энэхүү алданги, торгуулиас чөлөөлөгдөх хугацаа нь 2020 оны 10 сарын 1-ний өдрөөс эхлэн 2021 оны 7 сарын 1 -ний өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх ёстой, үнэн зөв мэдүүлсэн, цаг хугацаандаа төлж чадаагүй ААН, байгууллагуудад хамаарагдана. 

ШИНЭ МЭДЭЭ