МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Эдийн засаг, Худалдаа

С.Одонтуяа: Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг ялгавартай олгох хэрэгтэй

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн \2020.12.25\ хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:

Миний асуух гэж байгаа асуултууд дараагийн хэлэлцэх хуулиудтай холбоотой. Татварын хөнгөлөлт чөлөөтэй асуудлыг ямар нэгэн ялгавартай олгох ёстой гэсэн саналыг өчигдөр олон гишүүд хэлсэн. Үүнийг анхны хэлэлцүүлэг дээрээ тусгамаар байна.

Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа, ашигтай ажиллаж байгаа компаниуд байгаа. Жишээ нь зэсийн экспортын компаниуд байна. Энэ компаниудад хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилэх нь төдийлөн тохиромжгүй юм. Яагаад гэвэл тэд татварын орлогоо арай гэж бүрдүүлэх гэж байгаа хүмүүс. Үүн дээр бид заавал саналын томъёолол бичиж оруулах ёстой юу эсвэл орчихсон байна уу?

Зарим ААН-ын үйл ажиллагаа хэвийн байна. Батжаргал гишүүн чухал зүйл хэлсэн. Бид ковидыг ашиглаад урт хугацааны стратеги бодлогоо татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөрөө дамжуулж хэрэгжүүлэх нь чухал юм.

Жишээлбэл архи тамхины компаниуд хөнгөлөлт, чөлөөлөлтийг өгөөд байх нь бас зөв ч юм уу, буруу  ч юм уу? Импортыг орлох хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудаа дэмжье гэсэн бодлогын чиглэлтэй зүйлүүд хэр тусгагдсан болоо? Хэрвээ үүн дээр ямар нэгэн зүйл тусгагдаагүй бүх ААН-дийг дараагийн хэлэлцэх хууль дээр ч гэсэн алдангиас чөлөөлөх гэсэн зүйлүүд дээр бүгдээрээ хавтгайрсан байгаа бол үүн дээр ажлын хэсэг ажиллах нь зөв байх гэсэн санал байна. 

ШИНЭ МЭДЭЭ