МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Тогтохсүрэн: Өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн түвшин ямар байгаа вэ?

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн \2020.12.25\ хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн асуулт асуулаа:

Ковид-19-ын энэ үед ажлын байраар хангах нь хамгийн чухал зүйл байгаа. Ардчилсан намынхан ажилгүй иргэд 100.000 боллоо гэж яриад байгаа юм. Яг одоо хэдэн хүн ажилгүй болоод байна. Ажилгүйдлын түвшин ямар байна вэ?

Ядуурлыг 10 хувиар буурсан гэж Х.Булгантуяа гишүүн хэлж байсан. 10 хувиар буусан гэж хэлэх бодит нөхцөл байдал үүсээгүй. Тоогоо цэгцлэх, ядуурлыг тооцож байгаа аргачилалаа өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Ядуурал 18 хувь болсон гэвэл нэлээд сайжирсан төвшинд байх ёстой юм.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх хуулийг 2021 онд нэг жилээр сунгая гэж УИХ-ын гишүүд яриад байгаа. Энэ талаар Засгийн Газар ямар байр суурьтай байгаа вэ? 

Түүний асуултанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.

Ядуурлын дүн бол үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны албан ёсны дүн гараагүй байгаа. Азийн Хөгжлийн банкны нөлөөллийн симуляцийн талаар түрүүн ярьсан. Өрхийн улирал бүр гаргадаг албан ёсны өрхийн орлого, зарлагын мэдээллээр жишээлбэл өрхийн мөнгөн орлого нь өмнөх оны гуравдугаар улиралд дундаж мөнгөн орлого 264.000 байсан бол энэ оны гуравдугаар өрхийн мөнгөн орлого нь 1.396.000 төгрөг болж өссөн байгаа юм. Аргачлал дээрээ цар тахлын үеийн нөлөөллийг тооцох вэ гэдгийг Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк дүгнэж харах байх.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Ажилгүйдлийн түвшин өнөөдрийн байдлаар хэдэн хувь байна вэ? Тооцож байгаа аргачлал дээрээ анхаарах хэрэгтэй. Ялангуяа ЖДҮ-ийн ААН бол үйл ажиллагаа явуулахгүй зогссон байгаа. Тэдний ажилчид цалин авахгүй, орлогогүй сууж байгаа гэхдээ бүртгэлтэй байгаа.  Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх гэдэг дээр л хариулт авах гээд байгаа юм.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа.

Ажилгүйдэлийн хувьд ажиллах хүчний судалгааг статистикийн хорооноос явуулдаг. Улирал тутам өрхөд суурилсан, түүвэр судалгаа гэж явагддаг. 2019 оны 1-р сараас судалгааны аргачилалаа шинэчилсэн. ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын конвенцийн дагуу шинэчилсэн. Ажилгүйдэлийн түвшин 2020 оны 3-р улиралын байдлаар 7.3 хувьд хүрсэн байгаа. Үүн дотроо өмнөх оны мөн үеэс 2.6 функтаар буурсан гэсэн статистикийн тоо нь гараад байгаа юм. Ажилгүйдэлийн тоо 92.6 мянга гэсэн тоо байна.

ШИНЭ МЭДЭЭ