2020.12.25
Эрчим хүч

Х.Болорчулуун: ОХУ-аас цахилгааныг ямар үнээр худалдан авч байгаа вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг яаралтай хангаж, өвлийн оргил ачааллын ид үед байдлыг хэвийн горимд оруулах оновчтой шийдвэрийг Эрчим хүчний яам болон Засгийн газраас цаг алдалгүй яаралтай гаргах хэрэгтэй талаар асуулга тавьсан билээ. 

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун асуулт асуулаа.

Цар тахлын улмаас ард, иргэд болон ААН-ийн цахилгааныг зургаан сараар тэглэсэн. Тэглэсэн өдрөөс нэг, хоёр хоногийн дотор л хэрэглээ  эрс өссөн. Эрчим хүчний системийг доголдуулах дээр тулсан. Эрчим хүчний яам өнгөрсөн жилийн хэрэгцээнээс нь илүү гарвал төлүүлэхээр журам гаргаснаар тогтворжсон гэж ойлгож болох уу? 

Дөнгөж ес эхэлж байна энэ өвлийг найдвартай давах баталгаа байна уу? ОХУ-аас үнэтэй цахилгааныг ямар үнээр хэдэн мигаваттын цахилгаан авч байна вэ?

Нар салхины хэрэглэх эрчим хүчний станцууд баригдсан. Салхины станцаас хэдэн мигаваттыг гаргаж ашиглаж байна вэ? Нарных бол нэмэр болхоосоо нэрмээс болж байгаа байх. Жирийн цахилгаанаас гурав, дөрөв дахин үнэтэй. Батерей хадгалалт байхгүй учраассзөвхөн өдрийн цагаар ашиглаад шөнийн хуримтлал байхгүй болохоор ямар ч нэмэр болдоггүй. Нарны хэдэн мигаватт цахилгаан ашиглаж байна вэ? 

Цаашдаа эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Эгийн голын цахилгаан станц хэзээнээс, ямар ангилалтай хэрэгжүүлж явах вэ? 

Түүний асуултанд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариуллаа.

Тогтоол гарахдаа журам гаргаж, тогтоолын хэрэгжилтийг хангах талаар тогтоолын гуравдугаар заалтаар гаргаж өгсөн. Тогтоолыг гаргахдаа маш сайн судалсан. Хэрэглээний өсөлт гарна гэдгийг тооцсон байсан. Эхний өдөр бидний тооцсноос хоёр дахин өндөр гарсан.  Журмаас хойш хэрэглээ буурч өнөөдрийн байдлаар 1200 орчим мигаваттын чадал оргил ачааллын үед авч байна.

Өвлийг хүндрэл бэрхшээлгүй давах боломжтой байгаа. Импортын эрчим хүчний хувьд 245.000 ватт хүртэл авах боломжтой. Энэ жил 316 сая кв чадлын цахилгааныг энэ чадлын хүрээнд ОХУ-аас авахаар гэрээтэй байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ