МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын сангаа эрсдэлд оруулж болохгүй
2020.12.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын сангаа эрсдэлд оруулж болохгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

ТӨСӨЛД

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар төслийн 1 дүгээр зүйлийн “2021 оны 07 дугаар сарын 1-ний” гэснийг “2020 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг тус саналыг дэмжиж байр суурь илэрхийллээ. 

УИХ-ын гишүүН М.Оюунчимэг

С.Ганбаатар гишүүн нарын гаргаж байгаа саналын зөв гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл ЭМД, НД-ийн сан ирэх жилүүдэд тасалдах эрсдэл өндөр болж байгаа. Үүнийгээ бодолцож УИХ, Засгийн газар анхаарах шааддлага байна гэдэг нь салбарынхны өгч байгаа мэдээлэл, статистикаас харагдаж байгаа юмаа. А.Ариунзаяа сайд үүн дээрээ сайн тооцоо судалгаа хийсэн үү?

Бид НДШ-ийн хөнгөлөлт үзүүлсэн, үүн дээр нь дахин алданги, торгуулиас нь чөлөөлөх гэж байна. Энэ нь яг ажлын байрыг хадагласан зөв зохицуулалт болж чадаж байна уу? Сайд та хариулж өгөөч. 

Энэ цаг үед алдаги, чөлөөлтийг бол дэмжиж байгаа. Гэхдээ бид НДС-аа эрсдэлд оруулж болохгүй. Он Гараад тайланг нь авч байгаа үнэхээр амаргүй байгаа ААН-үүдээ дэмжээд, зохицуулаад явах боломжтой гэж харж байна. 

ШИНЭ МЭДЭЭ