МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин уул уурхай үүсч хөгжсөний 99 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ
2020.12.25
Уул уурхай, Ашигт малтмал

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин уул уурхай үүсч хөгжсөний 99 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин Монгол улсад уул уурхай үүсч хөгжсөний түүхт 99 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол улсын эдийн засгийн суурь, хөгжлийн тулгуур бол уул уурхайн салбар.

Энэ салбарыг хөгжүүлэх их үйлсэд бие, сэтгэлээ зориулан ажиллаж буй үе үеийн уурхайчид, салбарын нийт хамт олон, эрдэмтэн судлаачид та бүхэндээ Монгол улсад уул уурхай үүсч хөгжсөний түүхт 99 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан, хариуцлагатай, ил тод, нээлттэйгээр хөгжүүлэх асуудал тулгамдсан хэвээр байна.
Орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, байгалийн баялгийг зохистойгоор, өндөр үр ашигтайгаар ашиглан, баялгийн сан байгуулан хөгжүүлэхээс гадна стандартын дагуу чанарын өндөр түвшинд нөхөн сэргээж, байгаль орчин болоод иргэдэд үр өгөөжтэй хариуцлагатай уул уурхайг бий болгон хөгжүүлэх нь чухал. Эдийн засгийн тэргүүлэх салбарын хөдөлгөгч хүчин болсон эрхэм уурхайчин та бүхний яруу алдар мандан бадраг.

ШИНЭ МЭДЭЭ