2020.12.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Дорноговь аймагт 2021 онд Нефтийн үйлдвэрийн барилга байгууламж эрчимжинэ
Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй албан уулзалт хийлээ.
Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байгаатай холбогдуулан үйлдвэрийн технологийн бус байгууламжийн барилга угсралтын /EPC-1/ ажлыг эхлүүлэх “Жэй Эм Си” компаний төлөөлөгчдийг Дорноговь аймаг руу явуулж ажлыг түргэвчлүүлэх талаар ярилцлаа.
Түүнчлэн орон нутгийн компаниудын үйл ажиллагааг дэмжиж, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор орон нутгийн компаниудаас тендерт шалгаруулан оролцуулахаар боллоо.
Дорноговь аймагт БНЭУ-аас мэргэжилтнүүд ирж ажиллахтай холбогдуулан орон нутгийн зочид буудал, ресторан, дэлгүүрийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна.
БНЭУ-аас Дорноговь аймагт ирж ажиллах мэргэжилтнүүдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, орон байр, тулгамдах асуудлыг орон нутгийн түвшинд бүрэн хариуцах бөгөөд миний бие Улсын Их Хурал дахь Энэтхэг-Монголын Парламентийн бүлгийн дэд даргаар ажилладаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын түвшинд тавигдах санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг уламжлан шийдүүлэх талаар ярилцаж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
105 багшид зөөврийн компьютер гардууллаа
2021.11.29
Иргэдийн хөгжлийн төв ашиглалтад орлоо
2021.11.26
Замын-Үүд сумын тээвэр эрхлэгчидтэй уулзлаа
2021.11.25