МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийцүүлэх нь зөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. 


Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Хууль зүйн байнгын хороо энэ хуулийн төслийг дэмжсэн шалтгаан нь хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэг дээр нэгтгэдэг учраас дэмжсэн. ҮАБ-ын гишүүдийн зөвлөмжийг үндэслэж тодорхой байгууллагуудын даргыг түтгэлцүүлэх асуудал байгаа юм. Би хуульч хүний хувьд, Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс тайлбарлая.

ҮАБ-ын гишүүд бол ҮАБ-ын үзэл баримтлалд тулгуурлаж Ажлаа явуулах үндсэн үүрэгтэй. Үүнийг хуульд тодорхой заасан байдаг. Энэ нь төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмын баримтлах, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах үндсэн үүрэгтэй субъектүүд юм. 

Тэгэхээр шүүх эрх мэдэл, АТГ-ын асуудалд орох нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчсөн агуулгатай орсон учраас үүнийг засах шаардлага үүссэн. 

Монгол Үндсэн хуульд эрх мэдлийн гурван салаа мөчир болох хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл нь тус тусынхаа ажлыг хийж, бие биедээ хяналт тавьж, хараат бусаар ажилладаг. 

ШИНЭ МЭДЭЭ