МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүний эрх

Д.Тогтохсүрэн: Хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа ч энэ хууль үүргээ биелүүлсэн

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийг огцруулах, Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан юм. 


УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн

Энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжиж байна. Энэ хууль 2019 оны 1 сард батлагдсан. Хүмүүс янз бүрээр дүгнэж байгаа ч энэ хууль үүргээ биелүүлсэн. Гэхдээ энэ хууль цаашид ингэж үргэлжлэж болохгүй. Тиймээс өөрчлөх хэрэгтэй гэдгийг дэмжиж байна. Шүүхийн тухай хуулийн шинэчлэсэн найруулга, Авилгын эсрэг хуулийн өөрчлөлт зэрэг энэ зохицуулалтыг оруулаад явах боломжтой гэж үзэж байна. 

ШИНЭ МЭДЭЭ