МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Ирэх жил дэлхийн олон оронд эмнэлгийн эмч, сувилагчдын хомсдол үүснэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

Гадаад ажилтанг Монгол улсад ирэх талаас нь зохицуулах хандлагаар боловсруулсан байна. Нэг асуудал байна Ариунзаяа сайдаа. Гадаад руу Монгол ажилтан экспортлох зохицуулалтыг сайтар хийх хэрэгтэй байна. 

Тухайлбал, Франц улсад эмнэлгийн ажилтан маш цөөрсөн. Ер нь ирэх жил дэлхийн олон оронд эмнэлгийн эмч, сувилагчдын  хомстол гарна. Тэгэхээр  манай улс эмч, сувилагчдаа гадагшаа гаргахгүйн тулд төрийн бодлого барих хэрэгтэй. Үүн дээр хэр анхаарсан вэ? өнөөдрийн байдлаар гадаадад ажиллах хүч зуучлах хэдэн хуулийн этгээд байна вэ?

ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.

Гадаад улсад хөдөлмөр эхлэхтэй холбоотой зохицуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүх зохицуулалтыг хийдэггүй. Харин хамтын гэрээ хийсэн, албан ёсоор жуучлагдаж байгаа, улс хоорондын гэрээний хүрээнд хийж байгаа ажиллах хүчнийг илгээх ажлыг хариуцдаг. Одоо Япон, Солонгос руу ажиллах хүчин гаргаж байна. Тухайлбал, сувилагчдыг гаргахгүй гэсэн хязгаарлалт хийх боломжгүй байх. Үндсэн хуулиар эрх нь нээлттэй байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ