МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

П.Анужин: Хувийн хэвшлийг ялгамжтай хөнгөлөлт үзүүлж байгаа нь хуулийн заалтыг зөрчиж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн П.Анужин

Монголын хувийн хэвшлүүдийн бага, дунд боловсролын холбоо гэж бий. Энэ холбооноос танд хүсэлт өгсөн байгаа. Үүнийг лавлаж өгөөч гэж надаас хүссэн юм. Юу вэ? гэхээр Боловсролын салбарт ажилладаг гадаад багш нарыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлдөг байсан одоо мөрдөгдөж байгаа хуулиар. Харин хэлэлцэж байгаа төслөөр улсын сургуульд ажиллаж байгаа гадаад багш чөлөөлөгдөөд, хувийн сургуульд ажиллаж байгаа гадаад багш нарыг чөлөөлөхгүй гэсэн байна. 

Тэгэхээр энэ асуудлын талаар та хариулт өгнө үү?

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Дотоодын зах зээлээ хамгаалах, Монгол багш нарын ур чадварыг дэмжих зорилгоор шинэ төсөл дотор 50 хувь хөнгөлөхөөр тусгасан байгаа. 

УИХ-ын гишүүн П.Анужин

Хувийн хэвшлийг ялгамжтай хөнгөлөлт үзүүлж багйаа нь Боловсролын тухай хуулийн 5.1.6 заасан "Өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана" гэсэн зүүл заалтыг зөрчиж байна. 

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

50 хувиар хөнгөлнө гэсэн заалт орсон.

ШИНЭ МЭДЭЭ