МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.25
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

М.Оюунчимэг: Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн шинэ төсөл 5 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулж зарчмын хэд хэдэн шинэ зохицуулалтуудыг тусгасан байна.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Энэ хуулийг дэмжээд өгөөрэй. Учир нь энэ хууль хөдөлмөрийн зах зээл дээрх чиг хадлага, одоо үүсээд байгаа нөхцөл байдал дээр эрх зүйн хувьд зохицуулалт хийх, шинэчлэх зайлшгүй хэрэгцээтэй байгаа. 

Одоо бол ажиллах хүчин авахдаа Засгийн газар квот тогтоож авдаг. 73 хувь нь Засгийн газрын тогтоолоор, 23 хувь нь ААН, байгууллагын хүсэлтээр орж ирж байгаа. 

Тэгвэл бидэнд эхний ээлжинд Монгол ажиллах хүчнээ шалгаруулж аваад, дараа нь нэн шаардлагатай гадаад ажиллах хүчин авах. Ингэхдээ шууд Засгийн газар тогтоох бус салбарын яамны санал, хөдөлмөрийн зах зээлийн эрэл хэрэгцээгээ харж байж,  судалгаа дээр үндэслэж байж авах. Ингэхдээ Монгол ажилтанд дагалдуулах гээд олон чухал асуудлыг зохицуулах шаардлага байгаа. Тиймээс хуулийг хэлэлцээд явах саналтай байна. 

ШИНЭ МЭДЭЭ