МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.28
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дарви сумын эрүүл мэндийн төвд автомашин олголоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймгийн Дарви сумын эрүүл мэндийн төв, Есөнбулаг сумын Жаргалан-Алтай, Марал-Алтай, Энх-Алтай өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН-ыг хүлээлгэн өглөө.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дарви сумын эрүүл мэндийн төвд автомашин олголоо. Ингэснээр өвөлжилт хүндрээд байгаа энэ цаг үед эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэх боломж бүрдэж байна. 

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх хүрээнд Говь-Алтай аймгийн сумдын 39 багт МОТОЦИКЛ-ийг Эрүүл мэндийн яамнаас олгоод байна.

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалан Ажлын Алба 
УИХ-ын гишүүн Шатарбалын Раднаа-Сэдийн ажлын алба 
Говь-Алтай аймаг
Эрүүл Мэндийн Tөв 
Энх-Алтай
Марал-Алтай
Жаргалан-Алтай
Дарви-Сум зэрэг байгууллага, хувь хүмүүс энэхүү үйл ажиллагааг дэмжин зохион байгууллаа.

ШИНЭ МЭДЭЭ