МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.30
Улстөр

Ж.Сүхбаатар: Авлигатай тэмцэх газар улс төрөөс ангид байх ёстой

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.30/ хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа.

Би зарчмын зөрүүтэй таван санал гаргасан байгаа. Тав дахь санал гээд "Бүрдэх цаг хугацаа тогтоосон" гэж байгаа саналыг татаж авахаар чуулган дээр хэлсэн байгаа. Тэр саналаа татаж авснаа протуколд тэмдэглүүлье. Энэ тав дахь санал байхгүй шүү. Тийм учраас санал гаргасан хүний хувьд хэлэхэд цаанаа үлдэж байгаа нийтлэг хугацаагаараа энэ төсөл явах нь зүйтэй гэж үзэж байна.

Н.Алтанхуяг гишүүний хэлж байгаа сүүлийн таван жил гэдгийг ахиулаад арван жил болгочих нь зүйтэй байгаа юм. Улстөрөөс ангижирах шаардлага байна. Таван жил гэдэг чинь улстөрч байсан хүн орж байгаа нь улстөрчдийг оруулж байгаа юманд сайн хязгаарлалт болж чадахгүй байгаа юм. Миний хувьд арван жил гэдэг бол аваад явчих санал гэвэл мөн л байгаа юм.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа.

Ж.Сүхбаатар гишүүн хуулийг хэрэгжих хугацаатай холбоотой санал гаргасан байсан. Үүнийгээ чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 41.5-д заасны дагуу гишүүн гаргасан зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно гэж заасны дагуу татан авсан. Хуралдаанаар чиглэл өгсөн. Чиглэл бол шаардлагагүй татан авсан учраас хуулийн хэрэгжих хугацаа ердийн журмаар мөрдөгдөж болно. 

ШИНЭ МЭДЭЭ