НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Давхар дээлтэй 30 төлөөлөгч албан тушаал, бүрэн эрхийнхээ аль нэгтэй үлдэнэ
2020.12.30
Улстөр

Давхар дээлтэй 30 төлөөлөгч албан тушаал, бүрэн эрхийнхээ аль нэгтэй үлдэнэ

УИХ-ын гишүүн С.Амарсайханы санаачилсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг арванхоёрдугаар сарын 24-нд УИХ-аар эцэслэн баталж, аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид төрийн захиргааны албыг давхар хашихгүй боллоо.

Нийслэл, аймаг, дүүргийн иргэдийн төлөөлөгчид зөвхөн төлөөлөгчийн ажлаа л хийх ёстой гэсэн саналыг нь ийнхүү дэмжин баталсан байна. Өнөөдрийн байдлаар гэхэд л НИТХ-д сонгогдсон 45 төлөөлөгчөөс 30 нь давхар албан тушаал хашдаг буюу давхар дээлтэй.

Заримаас нь дурдвал,
  • Ж.Сандагсүрэн - Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн нэгдүгээр орлогч
  • Г.Гангамөрөн - Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв онӨТҮГ-ын захирал
  • Ү.Оюунзул - Үндэсний цэцэрлэгт хүрээлэн онӨАТҮГ-ын захирал
  • Ц.Төрхүү -Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын захирал
  • Төгөлдөр- Замын түгжрэлийг бууруулах дэд хорооны дарга
  • Мөнхцэцэг- Нийслэлийн хот тохижилтын газрын дарга
  • Б.Мөнхбат- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
  • Ж.Алдаржавхлан - Хан-Уул дүүргийн Засаг дарга
  • Ө.Сумъяабаатар- Баянгол дүүргийн Засаг дарга
  • Н.Баярмөнх- Баянзүрх дүүргийн Засаг дарга
  • Н.Батсүмбэрэл -Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • М.Халиунбат- Эдийн засаг, төсвийн хорооны дарга
  • Б.Мөнхбат- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга зэрэг 30 орчим төлөөлөгч өнөөдөр давхар албан тушаал хашиж байна.

Ингэснээр үндсэн ажлаа умартаж, давхар албан тушаалдаа илүү анхаарснаас төрийн ажлыг цалгардуулах явдал өмнө ч, өдгөө ч гарч байна гэсэн шүүмжлэл их гардаг. Харин хуулийг хэрэгжүүлж эхэлснээс дээрх эрхмүүд нэг бол албан тушаалтайгаа, эсвэл төлөөлөгчийнхөө бүрэн эрхтэй үлдэх хоёр сонголт тэдэнд үлдэж байна.

Хамгийн гол нь, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид байгууллага удирддагаас төрийн ажлыг байнга хойш татаж, авлига, хээл хахуулийн хуулийг зөрчиж, аливаа ажил хэрэгжүүлэхэд саад чөдөр болж ирсэн нь нууц биш юм.

ШИНЭ МЭДЭЭ