2020.12.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Засгийн газрын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар өнгөрсөн ням гарагт Улсын онцгой комиссоос гаргасан хэд хэдэн саналыг хэлэлцэх юм.
Тухайлбал,
-
Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах
-
Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох
-
Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх
-
ОХУ-ын Хиагт боомтод ирсэн олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 02-04-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх товтой бөгөөд хуралдааны дараа гаргасан шийдвэрүүдийг танилцуулна.