МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ж.Сүхбаатар: Алдангиас чөлөөлөх иргэд, ААН-үүдийн хүсэлт ирсэн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Иргэд ААН-ийн эрэлт шаардлага, хүсэлт хүлээлт нь ямар байгаа вэ? Бид ингээд шийдээд өгдөг. Талархаад, таатай хүлээж авдаг талаар эргэх холбоо байхгүй байна. Бид нэг шийдвэр гаргадаг тэгээд таг болдог. Тоо баримт дурьдаад дээрээс бид хэд өөрсдийгөө ухаантай, толгойгоо ажиллуулах ёстой гэж боддог болж таарч байна.

Танай салбарт торгууль, алданги, хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар өөр ямар асуудлууд байна вэ? Үүнийгээ хэр тооцож байна вэ? Иргэд ААН-ийн хүсэлт, эрэлт шаардлага дээр тооцоо хийж суурилах хэрэгтэй байна. Бид бүгдийг нь хөнгөлж, чөлөөлнө, хандив цуглуулна гээд явдаг газар боллоо.

Өчигдөр бол хандив цуглуулах ажлыг төр нь хийгээд байна уу хэн нь хийгээд байгаа нь ойлгомжгүй байсан. Ядарсан хүмүүс байгаад байдаг. Улсын төсвөөс 13 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр хүүхдүүдэд өгч байгаа. Урьд хожид байгаагүй хэмжээгээр хүүхдүүдийн төлөө шийдвэр гаргаж өгөөд явж байна. Гэтэл гэнэт өчигдөрөөс эхлээд хүүхдийн төлөө юм хийж байгаа юм шиг харагдаж байна. Бидний хийж байгаа зүйлс юм юмтайгаа холбогдож байна уу? 

А.Ариунзаяа сайд таны салбарт дараагийн сюрпризүүд хэр байна вэ? Тийм юм байгаа бол урьдчилж хэлмээр байна.

Түүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариуллаа.

НДШ-ийн тайлангаа үнэн зөв мэдүүлсэн боловч төлж чадаагүй бол алданги торгуулиас чөлөөлөх хууль нь 2020 оны 4-р сард батлагдсан байдаг. 13.9 тэрбум төгрөгийг чөлөөлсөн. 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл НДШ-ийг бүрэн чөлөөлсөн. 10-р сарын 1-ээс хойш тэтгэврийн шимтгэл төлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах шимтгэл, халамжийн шимтгэлүүд бүрэн чөлөөлөгдсөн. Ирэх онд тэтгэврийн шимтгэл 8.5 хувиар явж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ