2020.12.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Дэлгэрсайхан: Үйл ажиллаагаа явуулж буй компаниудыг ялгаварлан гадуурхах ёсгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Би А.Ариунзаяа сайдтай санал нэг байна. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа байгууллагуудыг ялгаварлахгүйгээр харьцах нь зүйтэй байх. Өнөөдрийн энэ цар тахал бол хэнийг ч ялгаварлаагүй, бүгдэд л адилхан нөлөөлж, дарамт болж байна. Тэглээ гээд мэдээж Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа уул уурхайн компани, архи пиовны компаниуд татвараа төлөөд явах нь ойлгомжтой. Тиймээс ААН, компаниудыг ялгаварлан үзэж болохгүй. Оны эцэс гээд банкны зээл, янз бүрийн төлбөр тооцоо гээд ААН-үүд бүх төрлийн өглөг, авлагыг оны эцэст тэглэхийг бодож байгаа. НДШ-ийг хэзээ нэгэн цагт төлөх нь тодорхой учраас төлөхгүй хойшлуулъя гэж бодохгүй байх. 

А.Ариунзаяа сайдын хэлж байгаагаар байгууллагуудыг ялгаварлахгүйгээр бүх ААН-ийг адил тэгш, үйлчилэхээр энэ хуульд оруулах нь зүйтэй. Алданги, торгууль хэн ч төлье гэж бодохгүй гэхдээ үүнээс хойш сууя гэж ямар  ч ААН бодохгүй учраас би сайдтай санал нэг байна. Цаашдаа ч энэ хуулийн үйлчиллээр уул уурхай, бусад том ААН-үүд бол НДШ-ээс хойш сууя гэж бодохгүй нь ойлгомжтой учраас энэ хууль адил үйлчилэх нь зүйтэй юм. 

ШИНЭ МЭДЭЭ