МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олонтой цахим уулзалт зохион байгууллаа
2020.12.30
Орон нутгийн хөгжил

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын хамт олонтой цахим уулзалт зохион байгууллаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нар Архангай аймгийн сар бүр аймгаасаа нэг салбарыг сонгон цахим уулзалт хийж байгаа юм.

Тэрээр энэ удаад Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олонтой  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Эрүүл мэндийн Сайд Т.Мөнхсайхан нар, цахимаар хуралдаж цаг үеийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар зөвлөлдөж, санал солилцлоо. 

Архангай аймгийн хувьд цар тахлын үеийн бэлэн байдлыг өндөр ханган ажиллаж корона вирусын тархалтыг хумин халдваргүй бүс болсон сайн мэдээтэй байгаа юм.

Ирэх долоо хоногт Архангай аймаг халдварын PCR шинжилгээ авах тоног төхөөрөмжтэй болох бөгөөд тус тоног төхөөрөмжийг байрлуулахад нарийн тооцоолсон өрөө танхим шаардлагатай болох тул энэ тал дээр салбарын удирдлагууд анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа.

Аймгийн хэмжээнд 19 сумын Эрүүл мэндийн төвүүд болон аймгийн төвд шаардлагатай эмнэлгийн шинжилгээ, оношилгооны тоног төхөөрөмжүүд, зарим сумдад түргэн тусламжийн автомашин шаардлагатай байгааг илэрхийлсэн бөгөөд эдгээрийг Эрүүл мэндийн сайд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн болно.

Мөн 2021 ондоо багтан бүх сумдыг ЭХО оношилгооны тоног төхөөрөмжтэй болгох, шүдний тасгийг тохижуулах асуудлыг шийдвэрлэхээр болсон юм. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэд маань эмнэлгийн шинжилгээ оношилгоо, тусламж үйлчилгээг авахын тулд заавал аймгийн төв рүү явдаг хүндрэлийг багасгах юм.

ШИНЭ МЭДЭЭ