МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Говь-Алтай аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 250 сая төгрөгийн санхүүжилт олгоно
2021.01.04
Орон нутгийн хөгжил

Говь-Алтай аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 250 сая төгрөгийн санхүүжилт олгоно

Говь-Алтай аймгийн газар нутгийн 80 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ш.Раднаа-Сэд нар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар УОК, ХХААХҮЯ, ОБЕГ-т танилцуулж шаардагдах мөнгөн хөрөнгө, малын өвс тэжээлийг олгуулах асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны 10-р сарын 14-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Говь-Алтай аймагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 250сая төгрөгийн санхүүжилт, Дэлгэр сумын отрын бүс нутгийн нөөцөд ногоон тэжээл 87.5 тн, хивэг 50 тн-ийг хангуулахаар болов.

Ойрын үед өвс, хивэгийг Улсын нөөцөөс хуваарилуулахаар арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн ОХУ-аас хямд үнэтэй өвс, ногоон тэжээл, хивэгийг баруун бүсийн хилээр оруулж ирэх асуудлыг УОК болон холбогдох Сайд нарт хүргүүлээд байна.

ШИНЭ МЭДЭЭ