2021.01.05
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Болорчулуун: Монгол наадам шударга болох ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2020/01/05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Баяр наадмаар бөхний хэрүүл байтугай морины хэрүүл хэтэрсэн. 2017 онд 1841 морь бүртгүүлснээс 45 хувь нь хасагдсан. 2018 онд 1780 морь бүртгүүлснээс 30 хувь нь хасагдсан. 2019 онд 586 морь хасагдаж 33 хувиар буурсан. 2020 онд Улсын баяр наадамд 1438 морь бүртгүүлснээс 60 хувь нь хасагдсан. 60 хувь нь хасагддаг ийм төрийн наадам хаа байх вэ? Төр арчаагүй аливаа юмыг засаж залруулахгүй ингэж явсаар улам их хасагдаж байна. Хасагдаж байгаагийн цаана бөөн будлиан, авлигал яаж цэцэглэснийг та бүхэн мэдэж байгаа.

Өөрийн морь явуулахаасаа гадна хүний морь хасуулах мөнгө төгрөгний шургуу хүртэл бий болсон. Одоо тэр холбогдох хүмүүс нь шалгагдаад шүүхээр орох гээд байж байгаа. Ажлаасаа халагдсан байгаа.

Энэ хуулиар морины дофингийн асуудлыг оруулж байна. Хамгийн гол нь модон метр бариад хэмждэг биш техник, тоног төхөөрөмж хэрэглэхийг энэ хууль дээр заасан байгаа. Ингэснээр Монгол наадам шударга, хар хоргүй, тунгалаг сайхан явах үндэс бүрдэх юм. Тийм учраас хойшлуулах ямар ч шаардлага байхгүй байх. Энэ дээр бүх аймгийн морин спорт, уяачдын холбооны саналууд ирсэн байна. НХХЯГ, Засгийн газрын саналууд тус тус ирсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ