МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Ерөнхий шүүгчийг томилох асуудлыг олон талын хувилбартай зохицуулах боломж бий юу?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар асуулт асуулаа.

Ахмад шүүгч өөрөө татгалзвал яах вэ? Дараагийн ахмад шүүгч гэж байх уу? Аймаг дээр авч үзвэл, жишээлбэл Захиргааны хэргийн шүүх дээр харагддаг гурван шүүгчийн орон тоотой нэг орон тоо нь дутуу явж байдаг асуудал үүсдэг. Ерөнхий шүүгчээр ажиллаад хугацаа нь дууслаа гэхэд гурван шүүгчийн өөрсдийнх нь хугацаа дууссан байдаг, хоёр шүүгч дээрээ яаж ерөнхий шүүгчээ сонгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Мөн ерөнхий шүүгчийн шаардлага хангахгүй байж болно. Зарим нь бүр өөрөө ерөнхий шүүгч болох хүсэлгүй байвал яах вэ?

Энэ тохиолдолд гурав дахь хувилбар болгоод ижил шатны шүүгчдийг Ерөнхий шүүгчид нэр дэвшүүлдэг байж болох уу? Ийм гарцыг нэмж оруулж өгөхгүй зөвхөн ахмад шүүгч гээд орхих юм бол ахмад шүүгч нь татгалзвал Ерөнхий шүүгчээ сонгож чадахгүйд хүрэх гээд байна. Гурав дахь саналыг нь зарчмын зөрүүтэй саналаар оруулаад ирвэл Ерөнхий шүүгчийн асуудал тодорхой болох гээд байна.

Түүний асуултанд Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр хариуллаа.

Ийм асуудал гарна. Яагаад гэвэл Ерөнхий шүүгчийг томилох дээр дээд шатны удирдлага түүнээс биш дотоод ажилд нь томилгоог нь өгч байгаа нь шүүхийн хуулийн онцлог зохицуулалт болж байгаа юм. Магадгүй Ерөнхий шүүгчид бие дааж шийдэх эрх хэмжээ энэ хуулиар бараг олгоогүй. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нэмэлт асуулт асуулаа:

ШИНЭ МЭДЭЭ