2021.01.06
Хууль, эрх зүй

Х.Нямбаатар: Ерөнхий заалтыг тодорхой болгоё

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар асуулт асуулаа:

52.1.27 зүйлчлэлийн алдаа гаргасан шийдвэр бүр яг энэ шийдвэрээр алдаатай зүйлчилж шийдвэр гаргасан шүүгч өөрөө огцорно. Өөрөөр хэлбэл аль заалтыг шаардлагатай, алыг нь шаардлагагүй үндэслэл гэж үзэх вэ? Эсвэл үүнийг задлаад биччихье. Үүнийг маш тодорхой болгомоор байна. 

Жишээ нь 52.1.23-р заалтад юуг илт алдаатай, юуг тодорхой заалт, юуг маргаангүй заалт, юуг ноцтой алдсан заалт гэж үзэх вэ? Үүнийг тодорхой задлаад бичье.

Цав цагаан цаас өгвөл ямар ч үндэслэлгүйгээр шийдвэр гаргажээ гэж ойлгоно. Монголын шүүх аль ч тохиолдолд цав цагаан цаасаар хүн ялалсан, шийтгэсэн, хүний өмч хөрөнгийг хурааж шийдвэр гаргасан тохиолдол хэзээ ч байгаагүй. Алддаггүй хүн ч гэж огт байхгүй.

Буруу зүйлчилээд хэрэг шийдснийхээ төлөө бүх шүүгч ажлаасаа огцроод байвал энэ ажлыг хэн хийх вэ? Ерөнхий тавьсан зүйлээ тодорхой болгоё. Зүйлчлэлийн алдаа бүр дээр хүнийг ажлаас халаад байж болохгүй юм.

Түүний асуултанд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариуллаа. 

Дээд шүүгч Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрх нь хуулиар байгаа. Энэ бол гарцаагүй мэргэжлийн алдаа гэж үзнэ, үүнийг сахилгын зөрчил гэж үзнэ тийм учраас энэ бол энэ хуулийн заалтанд хамаарна, энэ бол хамаарахгүй гээд тайлбарлах гаргалгаа байж болж байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэмэлт тодотгол хийлээ:

ШИНЭ МЭДЭЭ