МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.05
Хууль, эрх зүй

Б.Энх-Амгалан: Хуульчдын холбоонд олон шүүгч сонгох шаардлагатай юу?

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Шүүхийн Ерөнхий зөвлөлд шүүгчээр 10 жил ажилласан, сахилгын шийтгэлгүй хүн орох юм байна. Хангамж эдэлж, хуульд заасан эрхээ эдэлж, шүүгчдийнхээ төлөөлөл 5 хүн байх юм байна.Хууль зүйн чиглэлээр 10 аас доошгүй жил ажилласан хуульч орж ирэх юм байна.

Нийт Ерөнхий зөвлөлийн 50 хувь мэргэжлийн шүүгч байна гэж заасан. Монголын хуульчдын холбооны 3-ны нэг хувь нь шүүгчид байдаг гэж би сонссон.Шүүхээр асуудлаа шийдүүлэх газар шүүгчдийн хувийг зөв тодорхойлох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Хуульчдын холбоог ажлын хэсгээс санал гаргаж орж ирсэн. Х.Нямбаатар сайд тэргүүтэй хүмүүс оруулж ирсэн санал.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Хуульчдын холбоог ад үзээд байгаа юм биш. Энэ дотор шүүгчид сууж байдаг. Хүний эрхийн үндэсний комисс дээр гаргасан алдаагаа давтаж болохгүй. Хуульчдын холбоо гэдгээ болиод бусад хүний эрхийн байгууллага, Өмгөөлөгчдийн холбооноос төлөөлөл байвал ямар вэ? Үүн дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж байна.

Ц.Мөнх-Оргил гишүүн:

Хуульчдын холбоонд шүүгч биш гишүүд байгаа. Хуульчдын холбооноос шүүгч нэмэгдэнэ гэж байхгүй. Энэ гишүүд хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Сүүлийн 5 жил шүүгч, улс төрийн албан тушаал хашаагүй хүн байх юм.

ШИНЭ МЭДЭЭ