2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Хөдөлмөрийн хууль нийгмийн харилцааг тодорхойлдог чухал хууль. Энэ хууль 1999 оноос хойш шинэчлэгдээгүй. Олон жилийн дараа орж ирж байгаад баяртай байна. Миний хувьд санал гаргаж байсан. Хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа хүмүүсийн хоногийн асуудал.
Харин энэ хуульд ажиллах хугацааг 14 хоног гэж тусгасан нь сайн байна. Хорь, гучаад хоног хөдөө ажилладаг хүмүүс авч байгаа цалингаасаа илүү гэр бүлд хүнд тусаж байсан. Тойрогт ажиллаж байхад иргэд их хэлдэг байсан. Дорнод аймгийн Дачинтамсаг гэдэг газар ажиллаж байгаа ажилчид хэлж байсан. Энэ асуудал шийдэгдэж байгаа нь зөв.
Гэхдээ хугацааг зөвхөн ҮЭ-ийн зохицуулалтаар сунгана гэсэн заалт орсон. Энэ заалт дээр тодруулга авъя. Хөдөлмөрийн хууль дээр ажилчдынхаа эрх ашгийг нилээ түлхүү анхаарч ирсэн харин ажил олгогчдын эрх ашиг зөрчигддөг асуудал хуучин хуульд гардаг байсан. Шинэ хуульд ямар өөрчлөлт орсон бэ? Нэг компаниас нөгөө компанид хүмүүс чөлөөтэй орж ажиллаж компани нууц алдагдах эрсдэл байдаг. үүнийг зохицуулсан уу?
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
Уртын ээлжээр ажиллах хүмүүсийн талаар анхааралтай судалсан. Уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн саналыг хүлээж авч 14,14 болгосон. 20-10 аар ажиллахад илүү цаг 806 цаг, 14-14 өөр ажиллахад илүү цаг 200 болж байгаа. Иймд цалин хөлсд нөлөөлнө. Үүнийг уурхайчдадаа ойлгуулаарай гэсэн.
2013 оноос хойш дуншиж байгаа хууль. Мэргэжлийн байгууллагуудтай олон удаа уулзаж, зөвлөлдсөн. Үйлдвэрчний эвлэл, ажил олгогч, Засгийн газар гэсэн гурван талын зөвшилцлийн баримт бичиг.Их хурал өөрөө мэдээд хууль тогтоодог.
Харин энэ хуулийг зөвшилцдөг. Талуудын санал орсон. Гэхдээ бүх талуудын санал 100 хувь орох боломжгүй. Тэгвэл тэнцвэртэй хууль болохгүй.Бүх талуудын ойлголцлын асуудал.