2021.01.06
Хууль, эрх зүй
Х.Нямбааатар: Хэрэг нээх бүрт заавал тайлбар өгөх учиртай тул шүүгчдийн ажилд хүндрэл учруулна
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.05/хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт; Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Эрүүгийн хэрэг дээр сая Б.Энхбаяр гишүүн буруу мэдээлэл өгч байна. Эрүүгийн хэрэг дээр өргөдөл, гомдол гаргалаа харъяалагдагч мөрдөгч дээр хуваарилагдаад 19 хоногийн хугацаанд өргөдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үү үгүй юу гэдэг шийдвэрээ тухайн хугацаанд өөрөө материал дээр нь ажиллаж байж шийдвэр гаргадаг. Захиргааны хэрэг дээр мөн адилхан. Энд заавал өргөдөл шалгах үе шат гэж заавал байх ёстой. Ингэж үүсгэснээрээ шүүх хамгаалахгүй. Зөрчлийн хэрэг нээсэн тохиолдол бүрт шүүгч заавал тайлбар өгөх ёстой.