МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхал байх ёсгүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Өчигдөр /2021.01.05/ УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг "Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо" ТББ, бусад иргэний нийгмийн байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуультай холбоотой асуудлаар цахим хурал хийсэн юм. Тэдний нэг санал хуулийн заалтын 6.1 дээр орж ирж байна.

Одоо байгаа хуульдаа 6.1 дэх заалт нь одоогийн мөрдөгдөж байгаа 7.1 дэх заалт юм. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүний үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, ҮЭ-ийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр шууд эсвэл шууд бусаар ялгаварлан гадуурхах эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгох, давуу байдал  тогтоох гэдэг үгийг энэ нөхцөлийг дордуулахыг хориглоно гэдэг үгээр солих саналыг гаргаж байна. 

Яагаад гэвэл үндэслэл нь ялгаварлан гадуурхал байдал ба давуу байдал тогтоохыг нийгэм буруу ойлгоод байдаг. Ялангуяа жирэмсэн эмэгтэй ажлын ширээ, сандал, ажлын хувцасыг ээлжтэй болгох давуу байдал тогтоож буй мэт ойлгоод байдаг.  Иймд аливаа зүйлийг ялгаварлан, хөдөлмөрийн харилцаа нөхцөлийг нь дордуулахгүй байх нь зүйтэй гэдэг саналыг  "Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо" ТББ гаргасан юм. 

ШИНЭ МЭДЭЭ