МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа: Дагалдан болон туршилтын гэрээний асуудлыг хуульчилж өгж байгаа нь тун сайн хэрэг юм

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Ажлын хэсэгт орж ирсэн хамгийн чухал заалтуудын нэг бол дагалдан болон туршилтийн гэрээ байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр ажил хайж, эрэлхийлж байгаа залуусын хохирч байгаа зүйл бол хөдөлмөрийн мөлжлөг байсан. Дагалдангаар 7 хоног, 10 хоног, сар гээд эргээд ажилласан хөдөлмөрийн хөлсийг авч чадахгүй байх тохиолдол маш ихээр байдаг. Үүнийг ийнхүү хуульчилж өгснөөрөө ямар ч ажлын байр дээр ажилласан иргэн чадалтай, чадваргүйгээс үл шалтгаалан дагалдан, туршилтийн хугацаандаа хөдөлмөрийн хөлсөө бүрэн авах боломж нь нээгдэж байгаа нь энэ хөдөлмөрийн тухай хуулийн бас том ололт, амжилт гэдгийг тодотгож хэлэх гэсэн юм. 

ШИНЭ МЭДЭЭ