2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Б.Баярсайхан: Туслах малчны ажил үүргийг гэрээнд тодорхой тусгах зохицуулалтыг хийх хэрэгтэй
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.06/ хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Би зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасан. Хуулийн заалтын 69.1-д иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 49.1-д зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана гээд дөрвөн нөхцөл байгаа. Энэ нөхцөл дээр цалин хөлс олгох хугацаа, ажил амралтын цагийн горим, ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил, харилцан тохиролцон бусад гэдэг дээр, цалин хөлс олгох гэдгийн дараа хэмжээ гэдгийг нэмэх эсвэл 69.1.5 болгоод цалин хөлсний хэмжээ гэж оруулах саналтай байна.
71-р зүйл дээр туслах малчин гэрийн үйлчилгээний ажилтан тэдгээртэй адилтгах ажилтантай, ажил олгогч нь энэ хуульд заасан шаардлагад нийцсэн хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна гэсэн дээр хийх ажил үүргийг тодорхой тусгаж гэдэг үгийг нэмэх хэрэгтэй.
Яагаад гэвэл сүүлийн үед орон нутагт туслах малчдын ажил нь нэг хүний цалин дээр нийт гэр бүлээрээ ажиллаж байгаа. Яагаад гэвэл тухайн хүний ажил үүргийг нь тодорхой тусгаж өгч, хэлдэггүй. Тийм учраас ажил үүргийг нь тодорхой болгоогүйн улмаас зарц боол мэт цаг наргүй ажиллаж байна гэсэн асуудал гарч ирж байгаа. Тийм учраас энэ хоёр зүйл, заалт дээр нэмэлт оруулахыг санал болгож байна.
ШИНЭ МЭДЭЭ
"Завхан Бродерс" баг дээд лигт өрсөлдөнө
2021.12.14