МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ц.Мөнх-Оргил: Ажил олгогч, ажилтны эрх ашгийг тэнцвэржүүлэх хууль гэдгийг мартаж болохгүй

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Нэг хэсэг нь Монгол залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах гээд нөгөө хэсэг нь эхнэр, хүүхдээс нь салгаад хохироох гээд байгаа юм шиг залуучуудынхаа эсрэг байна гэж байгаа юм шиг ярианууд гаргаад хэрэггүй.

Энэ хууль зөвхөн ажилчдыг хамгаалах хууль биш. Ажилтаны эрх ашиг, ажил олгогчийн эрх ашгийг хооронд нь тэнцүүлж, баланслуулах хууль юм. Тэгэхгүй зөвхөн ажилтаны эрх ашигт зориулсан хууль хийвэл ажил олгогч ажилтаны тоогоо л цөөлнө. 

Эхлээд бүхэлд нь санал хураалгаад. Гэхдээ 92.5 дээр 20.10 байж болно гэдгийг хасаад эхний ээлжинд түүгээр санал хураахгүй. Өргөн барьснаар нь хураалгачихаад дараа нь  92.5 дээр 20.10-ыг хасъя гэдэг н.Ганбаатар гишүүний саналаар санал хураалгая.

Сардаа 14.14 гэдгийг 14-өөс илүүгүй хоног ажиллах, 14-өөс дутуугүй хоног амрах гэдгээр тааруулж өгье. Тэгж оруулахгүй бол 7 хоногоор ажиллах ААН байгаа юм. Аль болохоор энэ хуульдаа хатуу хязгаар тавихаас зайлсхийх хэрэгтэй. ҮЭ-дээ итгэх хэрэгтэй. Тэд нар хүссэн хүсээгүй ажилчдынхаа эрх ашгийн төлөө явж байгаа гэдгийг бодож энэ хуулиа хийх ёстой. 

ШИНЭ МЭДЭЭ