МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Төр иргэний журмаар асар өндөр хэмжээний төлбөр, хохиролыг нэхэмжлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Монгол төрийн хувьд алдаа гаргасан асуудлаар бид ярилцаж байна. Би хуульч хүнийхээ хувьд хоёр талын шахалт дунд шийдвэр гаргаж байна. Гэхдээ би Цэцийн энэ дүгнэлтийг хүлээж авахгүй гэж саналаа оруулж байна. Цэцийн дүгнэлтийн агуулгатай санал нийлэхгүй дээ биш. Энд хөөн хэлэлцэх хугацааг өмнөх парламентийн 2017 онд оруулсан алдаанаас болж ял завших боломж гарсан. Тэрийг 2012 оны 1-р сард одоогийн УИХ-ын  Г.Занданшатар дарга засах оролдлого хийсэн. 

Эрүүгийн эрх зүйн нэг зарчим байгаа, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага байдаг. Хүний эрхийг дордуулахгүй, хуулийг буцаан хэрэглэхгүй гээд Эрүүгийн эрх зүйн суурь зарчмыг хэрэглэчихээр, тодорхой хувь хүмүүсийн субъектив эрхийг хамгаалж байгаа ч цаад утгаараа, Цэц хэллээ эрүүгийн эрх зүйн зарчмыг зөрчдөг буруу жишиг тогтоно гэж. 

Тэгвэл бид өнөөдөр хэрвээ Цэцийн шийдвэр хүлээж аваад энэ гаргасан алдаа гаргасан алдаа байгаа ч гэсэн ингээд явчихвал дахиад буруу жишиг тогтоох гэж байна. Тэр нь авлига, албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийн хуулийг ямар нэгэн аргаар өөрчлөх замаар бүр аюултай жишиг тогтох гээд байна.

Өнөөдрийнхөө нөхцөл байдал дээр би Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг хангах тэр байр суурийн улмаас энэ Үндсэн хуулийн цэцийг хүлээж авахгүй гэж байгаа юм. Ер нь бүх юмны зарчим бол шударга ёсон дээр үндэслэдэг.

Төрийн гаргасан алдааг давтуулахгүй зам нь бол:

  1. Бид сургамж авч байгаа бол цаашид Эрүүгийн хуульд, эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуульд оруулахдаа ямар ч тохиолдолд авлига, албан тушаалт гэмт хэрэгт ял завшуулахгүй байх нөхцөл боломжийг зохицуулалтыг хийж өгөх ёстой. Дүгнэлтийг гаргуулдаг байх ёстой.
  2. Энэ хэргийн улмаас цаашид ял завших байдал үүсвэл төр иргэний журмаар асар өндөр хэмжээний төлбөр, хохиролыг нэхэмжлэх ёстой.

Энэ бол бидний шийдэл. Иргэний журмаар энэ ял завшиж байгаа байдлын эсрэг төр маш өндөр хэмжээний мөнгөн нэхэмжлэх гаргах ёстой. Алдаж болно гээд орхиж болохгүй. 

ШИНЭ МЭДЭЭ