МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.07
Хууль, эрх зүй

Д.Тогтохсүрэн: Шүүх тойргийн журмаар ажиллавал иргэдэд чирэгдэл үүснэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

Их хурлын дарга хэлсэн хуулийн заалтын 14.3-р заалт дээр шүүхийг эрүүгийн хэргийн захиргааны гэсэн төрлөөр дагнан байгууулж болно гэсэн санал 14.3 дээр орно гэж ойлгож байгаа. 3.1.2 заалтын нэр томъёоны бүлэг дээр ярьсан. 

Хуулийн заалтын 14.4-д анхан болон давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар байгуулна. Одоо бол Монгол Улс засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээ дагаж байгуулагдаад явж байгаа. Цаашдаа зарим шүүхүүд нь тойргийн журмаар байгуулагдах юм байна гэж ойлгож байгаа.

Гэхдээ шүүх бол иргэдтэйгээ ойрхон л байвал зөв шийдвэр гаргадаг. Тойргийн журмаар их олон болоод ирэх тусмаа шүүхийн шийдвэрт янз бүрийн алдаа болох асуудал харагдаад байгаа юм. Анхан шатны шүүхийн хувьд орон нутаг дээр бол Захиргааны шүүхийг тухайлбал тойргийн журмаар байгуулж болно гэж боддог. Иргэн болон Эрүүгийн шүүхийг тойргийн журмаар байгуулахаар иргэд өөрөө чирэгдчихдэг юм. Араас нь маш олон иргэний чирэгдэл үүсдэг учраас цаашдаа хуулийн хүрээнд нь энэ заалтыг дэмжээд байгаа, гэхдээ хэрэгжүүлэх тал дээр энэ заалт дээр бодолцож үзэх хэрэгтэй юм.

Түүний асуултанд УИХ-ын дарга Г.Занданшатар хариуллаа.

Хуулийн заалтын 3.1.2 шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнан байгуулагдсан шүүх гэж байгаа. Зэрэг гэж байгаа юм чинь гэр бүлийн байна уу бусад төрөл нь дагнан байгуулна гэсэн утга нь байгаа юм чинь  3.1.2-оо үлдээгээд, 14-р зүйл дээр дагнан байгуулж болно гэдгээ зааж байна. Харин тойрог бол Үндсэн хуульд орсон байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ