2021.01.07
Хууль, эрх зүй
Б.Дэлгэрсайхан: Танхимын тэргүүнийг танхимын шүүгч нар дотроосоо нууц санал хураалтаар сонгох нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.07\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:
Хуулийн заалтын 37.8-р заалт дээр Танхимын тэргүүнийг тухайн шүүхийн шүүхийн зөвлөгөөн дотроосоо нууц санал хураалтаар, гурван жилийн хугацаагаар сонгох буюу түүнийг нэг удаа улируулан сонгож болно гэдгийг Танхимийн тэргүүнийг танхимын шүүгч нар дотроосоо гэж өөрчлөх хэрэгтэй.