Гадаад харилцааны яамнаас төрийн зарим байгууллагад амны хаалт хандивлалаа
2021.01.08
Эрүүл мэнд

Гадаад харилцааны яамнаас төрийн зарим байгууллагад амны хаалт хандивлалаа

Дэлхийн нийтийг хамран хурдацтай тархаж буй коронавируст халдвар “COVID-19” цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, хорио цээрийн дэглэмийг тогтоосон.

Энэ үед Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд нийт 200.000 ширхэг амны хаалтыг Цагдаагийн ерөнхий газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Буянт-Ухаа дахь Хилийн 0218-р анги, Гаалийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олонд Гадаад харилцааны яамнаас өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардуулан өгч, цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй дээрх байгууллагуудын хамт олонд эрүүл энх, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Өнгөрөгч 2020 онд ГХЯ-наас Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн алба, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олонд нийт 40.000 ширхэг /N95, нэг удаагийн амны хаалт/ амны хаалтыг хандивлаад байна.

ШИНЭ МЭДЭЭ