МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.08
Хууль, эрх зүй

Ж.Ганбаатар: Залгамж чанарын хувьд нэг дор олон хүн томилогдоод, нэг дор дуусах магадлалтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Энэ бол нэлээн хариуцлагатай байгууллага гэж харж байна. Энэ байгууллага нотлох баримт цуглуулах, шаардлагатай бол албадан гаргуулах зэрэг нь бүдэг суусан юм уу гэж харж байна. Билэгдэлийн чанартай байгууллага болоод явчих вий. Хууль бол санааг зөв гаргасан гэж харсан. Тодорхой эрхүүдийг нь өгөхдөө хэт болгоомжилсон юм уу гэсэн санал хэлье.

Шүүхийн сахилгын хороо, Ерөнхий зөвлөл нэг дор байгуулагдах юм шиг байгаа юм.  Тэгэхээр бүрэн эрх нь нэг дор дуусах магадлалтай байна. Үүн дээр залгамж чанар эд нар нь нэг дор олон хүн томилогдоод, нэг дор дуусах магадлалтай. Би бас нарийн зүйлсийг дутуу харсан байж магад. Эцсийн хэлэлцүүлэг дээрээ анхаарна биз ээ. 

ШИНЭ МЭДЭЭ