МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Боловсролын хуулийн шинэчлэлээс бид юу хүлээх вэ?

Г.Дамдинням: 

Боловсролтой холбоотой асуудал дээр кембридж гэхээсээ илүүтэй олон улсын стандартыг давсан, олон улсын хөтөлбөртэй Монголын боловсрол дүйцэх, олон улсын хөтөлбөр өөрөө  Монголын боловсролтой дүйцэх ёстой. Энэ асуудлыг дэмжээд  хэрэгжиж байгаа. Дэлхий дахин боловсролыг хэрхэн харж байна вэ? гэвэл дэлхийн иргэнийг бэлдэх, тухайн иргэн тогтвортой дэлхийн үзэл баримтлалыг ойлгодог, өмнөхөө харж чаддаг, амьдрал ахуйгаа хүнд гай болохгүй, өөрийнхөөрөө шийдэж чаддаг хүнийг бүтээнэ гэсэн зорилго тавьж байна. 

Ч.Ундрам: 

Бид ирээдүйд ямар хойч үеийг бэлдэх вэ? гэдгийг эхэлж бодох хэрэгтэй. Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гарсан. Үүнд: Монгол хэл, түүх, соёлоо мэддэг, эх оронч, шударга, хүмүүнлэг иргэнийг бэлдэнэ гэсэн зорилготой байгаа. Одоо боловсролын багц хууль шинэчлэгдэн найруулагдаж байгаа энэ үед энэ зорилгын дагуу хүүхдүүдээ хэрхэн бэлдэх вэ? гэдэг байр сууриас уг хуулийг боловсруулж байна. 

ШИНЭ МЭДЭЭ