МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.01.08
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

О.Цогтгэрэл:Эцэг эхийн орлогын ялгаа, хүүхдийн боловсролын ялгааг үүсгээд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар  Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан бөгөөд мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Эцэг, эхийн орлогын ялгаа хүүхдийн боловсролд нь боловсролын ялгаа болж очоод байгаа энэ бодлого дээр манай боловсролынхон ямар байр суурьтай байдаг вэ? Энэ цаашдаа ингэж яваад байх нь зөв үү? Аль эсвэл энэ зах зээлийн зарчмаараа ингээд явах уу?

Цахимаар хичээл орохуйд нэг хүүхэд сардаа ямар хэмжээний дата ашиглаж, нэг хүүхэд дээр хэдэн төгрөгний хэрэглээ гараад байна вэ?

Мэргэжлүүдийг ангилж байгаа боловсролын салбарын бодлого нь ковидын дараах нөхцөл байдалд төрөөс дэмжих ёстой мэргэжлүүдийг юу гэж ангилж, ялгасан бэ? 

Мэдээлэлд гарснаар 1400 цэцэрлэг, 739 ЕБС, их, дээд сургууль, төрийн өмчийн дээд сургууль гээд 2200 орчим төрийн өмчийн боловсролын байгууллага байдаг юм байна. Яг одоо илт мэдэгддэг үндсэн асуудал бол төрийн өмчийн боловсролын байгууллагуудын засаглалын асуудал, сонгууль бүрээр захирал солигддог. Их, дээд, дунд сургуулийнх гээд бүгд солигддог. Удирдлагын энэ тогтворгүй байдал чинь боловсролын байгууллагын чанарт маш ихээр нөлөөлж байдаг.

Тэгэхээр улстөрийн нөхцөл байдал сүүлийн 4-10 жилд нийт дунд сургуулийн захирал яг ямар хугацаанд солигддог вэ? Их, дээд сургуулийн захирал ямар хугацаанд солигдож байна вэ? Бидний мэдэж байгаагаар боловсролын сайд бараг дөрөв солигдлоо.  Тэгэхээр бодлогын чанар, түүн дээр нэгдэж байгаа шинэчлэл гээд олон зүйлийн тухай ярилтгүй болж байна. Дөрвөн жилд дөрвөн сайд. Бараг нэг төсвөө дуусгалгүй солигдож байна.

2200 сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, төрийн өмчийн дээд сургуулиуд дээр засаглал, томилгооны асуудал яаж явагдаж байна вэ?

ШИНЭ МЭДЭЭ