НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Ж.Сандагсүрэн: Цагаан сараар нийслэлд хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана
2021.01.11
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Ж.Сандагсүрэн: Цагаан сараар нийслэлд хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана

БНХАУ-д өнгөрсөн жил Цагаан сарыг тэмдэглэснээс болж халдварыг алдаж асар том асуудал үүсгэж байсан.

Тиймээс манай улсын хувьд удахгүй хоёрдугаар сард болох Цагаан сарын баярын үеэр тодорхой хязгаарлалтууд тогтоох асуудлыг нийслэлийн хэмжээнд ярьж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Тэрбээр "Нэгэнт Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарчихсан учраас нийслэл зохицуулалт хийж, хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэрүүд гаргана. Нөхцөл байдалтайгаа уялдуулаад шийдвэр гаргах бөгөөд иргэд болон бизнес эрхлэгчдэдээ аль болох урьдчилаад мэдээлэл өгөх, ижил түвшний мэдээлэлтэй байлгах боломжоор хангана.

Өвчний нөхцөл байдал таамаглах боломжгүй байгаа. Аль болохоор шуурхай, ойлгомжтой мэдээллийг бизнес эрхлэгчдэд өгөхийг хичээж байгаа" гэв.

ШИНЭ МЭДЭЭ