МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа гишүүн Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
2021.01.11
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Одонтуяа гишүүн Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ

Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор өнгөрөгч арваннэгдүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай нислэгээс Сөүл-Улаанбаатарын 5, Франкфурт-Улаанбаатарын 1, Токио-Улаанбаатарын 1 гээд нийт 7 нислэгийг цуцалсан.

Нислэг цуцлагдсан нөхцөл байдлын улмаас эх орондоо ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд ороод байгаа.

Сөүл-Улаанбаатарын таван нислэг цуцлагдсантай холбоотойгоор Солонгос улсаас эх орондоо ирэх байсан иргэд хүнд байдалд орсонтой холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан Монгол Улсын иргэддээ яаралтай туслахыг шаардаж, өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийж, Шадар сайд, улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт шаардлага хүргүүлсэн.

Уг мэдэгдэл, шаардлагын дагуу улсын онцгой комисс шийдвэр гарган хүндэтгэх шалтгаантай 34 иргэнийг тусгай үүргийн нислэгээр эх орондоо авчраад байгаа юм. Энэ сарын 15-нд тусгай үүргийн нислэг үйлдэж, Сөүлд гацсан иргэдээ авахаар ажиллаж буйгаа  Шадар сайд Я.Содбаатар УИХ-ын гишүүн С.Одонтуяад албан бичгээр мэдэгджээ.

ШИНЭ МЭДЭЭ