2021.01.12
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ц.Мөнх-Оргил: Хувийн секторууд 20 өдөр амардаг бол төрийн албан хаагчид 14 өдөр нэмж амарна
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2020.01.12/ Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагасан, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;-ийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт хэлэн, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил асуулт асуулаа:
Ажлын 15 өдөр нэмэлт өдрүүдээ Төрийн албан хаагчид аваад явахад яг одоогийн байгаагаасаа дордохгүй. Яг одоо түүгээрээ л явна. Хувийн секторынхонтой харьцуулахад эхний арван жилдээ таван өдөр бага амарна. Харин дараагийн арван жилээсээ эхлээд нэмэгдээд явна. Хувийн секторууд 20 өдөр амардаг бол төрийн албан хаагчид 14 өдөр нэмж амарна. Нийт 29 өдөр нэмж амарна. Ажилласан жилээсээ шалтгаалаад есөн өдөр илүү амрах болно. Тэгэхээр төрийн албан хаагчиддаа нэмэлт амралтыг нь хойно нь тулгаж өгөх үү эсвэл дөнгөж эхнээс авахуулаад амраах уу?
Түүний асуултанд Төрийн байгууллалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хариуллаа.
Төрийн албаны зөвлөл, яамныханы өгсөн санал бол одоогийн байгаа нөхцөл байдлаасаа дордмооргүй байна гэсэн санал өгөөд байгаа юм. Бид 15 хоногоосоо тооцоод явбал 10 жилээс дээш ажиллаж байж 20 хоног нэмэгдэнэ. Төрийн албан хаагчидын цалин бол бага. Энэ нь нийгмийн хамгааллын асуудал. Тиймээс нэгэнт цалин багатай төрийн албан хаагчидын дахиад цалинтай авах ажлын хоногийг бид хорогдуулж болохгүй гэсэн зарчмын байр суурьтай байгаа юм.