ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилов
2020.08.19

ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилов

Засгийн газрын шийдвэрээр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилжээ.

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын НАМЗХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан аж. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна.

ШИНЭ МЭДЭЭ