МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байгаль орчныг хамгаалах хуулийн төслийн Ажлын хэсгийг Б.Саранчимэг ахална
2021.01.12
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгаль орчныг хамгаалах хуулийн төслийн Ажлын хэсгийг Б.Саранчимэг ахална

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.12) хуралдаан 15 цаг 20 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан.

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Н.Өнөрболор, Т.Энхтүвшин нар бүрэлдэхүүнд нь ажиллах юм.

Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, байгаль орчны салбарт үйлчилж буй хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгахаар холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлжээ

ШИНЭ МЭДЭЭ