МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх Ажлын хэсэг хуралдлаа
2021.01.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх Ажлын хэсэг хуралдлаа

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14.00 цагаас Их Засаг танхимд боллоо.

Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг ахлаж Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Ч.Ундрам болон ажлын дэд хэсгийн гишүүд оролцлоо.

 

Соёлын тухай хуулийн ажлын хэсгийн хуралдаанд хуулийн төслийн ажлын хэсэг байгуулсан Байнгын хорооны тогтоол болон хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн төлөвлгөөг танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэсэн томьёоллыг хэлэлцэж, санал хураалт явуулсан юм.

Санал хураалт явуулах үед гишүүд хуулийн төсөлд тусгах санал гаргаж дараачийн ажлын хэсгийн хуралдаанд тусгаж томьёолол бэлтгэж танилцуулахыг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгож хуралдаан өндөрлөлөө.

ШИНЭ МЭДЭЭ